skip to main | skip to sidebar

Pages

  • Home

Гэрэл гэгээнд тэмүүлэгчдэд зориулав

Миний ертөнцөд зочилсон танд баярлалаа

Sunday, September 2, 2012

БУЯН НҮГЛИЙН ДЭНС

Буян нүглийн тухай хаа нэгэнтээ сонсох бүр балчирхан насандаа сонссон нэгэн үлгэр санаанд буудаг юм. Аавын минь хүүрнэсэн тэр үлгэр: ...Эрт цагт хойд насандаа муу төрөл олчихгүйг л хичээн бодож үргэлж хүрд эргүүлдэг нэгэн эмгэн, үр хүүхдүүдээ тэжээхийн төлөөнөө өдөр бүр амь хөнөөдөгтөө гэмшиж явдаг нүгэлт хар гөрөөчин хоёр байсан юмсанжээ. Эмгэн өдөр бүр хүрдээ эргүүлж, гөрөөчин хэдэн хүүхдээ тэжээхийн тулд өвөг дээдсээс өвлөсөн цорын ганц өв хөрөнгө цахиур буугаа үүрээд анд морддог байжээ. Эмгэн хойд насандаа диваажинд очно гэдэгтээ огт эргэлздэггүй, харин нүгэлт хар гөрөөчин энэ насандаа хийсэн үйлийн үрээ эдэлж, Эрлэг номун хааны зарлигаар тамд илгээгдэх биз ээ хэмээн ихэд гэмшиж, хувь заяатайгаа л эвлэрч явжээ. Нэгэн өдөр бурхан тэр хоёрын хэн нь хэн нь буянтай, хэн нь нүгэлтэйг сорьж үзжээ. Эмгэн мааниа уншиж, хүрдээ эргүүлэн наминчлав. Харин гөрөөчин “Насаараа амьтны амь хороосон миний буян гэж юу байхав. Харин энэ арьсаар хүрдээ хучиж яв” гээд нэгэн цагт авласан чандаганы элдсэн арьс эмгэн рүү шидчихэв гэнэ. Эмгэн ч гөрөөчний өгсөн арьсаар хүрдээ хуччихжээ... гэж эхэлдэгсэн. Аавын ярьсан үлгэрийг сонсож суухад өдөр бүр хүрдээ эргүүлэн наминчлах эмээ, бяцхан янзага хөнөөж байгаа анчны дүр төрх сэтгэлд бууж, янзаганы анчинг жигших сэтгэл төрдөгсөн. ...Орчлонгийн хүрд эргэдгээрээ эргэж, нэг л өдөр эмгэн, гөрөөчин хоёр энэ насны амьдралаа дуусгаад Эрлэг номун хааны өмнө шүүгдэхээр очжээ. Эрлэг номун хаан нүглийг дэнслэгч толиндоо эмгэн, гөрөөчин хоёрын өнгөрсөн амьдралыг харав. Гэтэл буян бус өөрийгөө л бодож хүрд эргүүлсэн эмгэний уншсан маань бүр өт болон арзагнаж байжээ. Харин насаараа хэдэн хүүхдүүдээ тэжээх гэж амьтны амь хороосон анчин буянтан болж хувирав. Учир нь тэрбээр нэгэн цагт бурханы маань үржүүлдэг хүрдийг хучиж яваг гээд өчүүхэн янзаганы арьс эмгэнд өгч, тэр нь ёсоор болсон нь Эрлэг номун хаанд ихэд таашаагджээ. Ингээд хэдийгээр олон амьтны амь хороосон ч гөрөөчнийг диваажинд, эмгэнийг тамд явуулав... Үлгэр ийнхүү үргэлжилдэг юм. 2010
Posted by Ш.Батболд at 1:43 AM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: ªã¿¿ëýõ¿é
Newer Posts Older Posts Home
Subscribe to: Posts (Atom)

Нэрийн хуудас

My photo
Ш.Батболд
View my complete profile

Миний ном

Миний ном
ГЭРЭЛТ ЦОХЫН ЭРЭЛ

Элгэн садангууд

  • Biirbeh.MN by Bataka
    Н.Ачиймаа : Хайр бус үзэл бодолд удирдуулагсад хөөрхий - Ойлгохийг бус үгүйсгэхийг эрхэмлэгчид хөөрхий Ойртохыг бус холдохийг хүсэмжлэгчид хөөрхий Энд бус хаа нэгтээ байгсад хөөрхий Итгэл бус үнэмшлээрээ явагса...
    2 days ago
  • Уран Зохиол - Literature
    2020 World Photography Awards Book (PDF) - Орчин цагийн хамгийн шилдэг гэрэл зургуудыг сонирхож байвал “The Sony World Photography Awards 2020” хэмээх номыг танд санал болгож байна. Энгийн үед $90 а...
    4 years ago
  • Тагтан дээрх баллад
    - Энэ өдрүүдийн Илбэч саарал төрхөн цаанаас Ирээдүй нууцлаг дүрээр шагалзаж буйг... Инээмсэглэсэн уруулын хэлбэр, урсгасан нулимсны мөр, Энэ үгсийг бичиж сууг...
    7 years ago
  • Амьдрах сайхан...
    Монгол дахь gaṇeśa-ын transmission - *Бэсүд Пэрэнлэйн Нямочир (1972-2016) бол маш өндөр түвшний судлаач байлаа. Энд нийтэд хэвлэгдээгүй нэг өгүүллийг нь толилуулъя. Цогдагмарбо буюу Ганеш бол...
    8 years ago
  • Монголын түүхийн гайхамшигт агшинуудаас...
    Шашин ба сүнслэг оршихуйн ялгаа - Шашин ба Сүнслэг оршихуйн 7 ялгаа. By Dejan Davchevski Ихэнх хүмүүс Сүнслэг оршихуйг Шашинтай эсвэл нууцлаг, ер бусын зүйл гэж андуурдаг. Зарим нь үүнийг б...
    8 years ago
  • SHUUDSHUUD & ART
    ДЖИТАЛ АРТ - ЗУРААЧ: .Э.Батзаяа 2015 он
    9 years ago
  • SORONZON
    Үрт амьтан - Энэ зураг миний компьютерийн дэлгэц дээр байдаг юм. Энэ зургийг харах тоолондоо би хорвоогийн бүх бодгаль, үрт амьтны сэтгэл адил байдаг юм ба...
    10 years ago
  • I'm moving...
    НАМРЫН ОЙД - Моддын сиймхийгээр нарны туяа Шидэт таяг мэт гэрэлтэхүй... Ойн цоорхойд Намар айлчилжээ. Өглөөний тэнгэр адил Өвсний үзүүр шаргалтаж Өнгө ...
    10 years ago
  • Хvн Сударын Шогла Дэлгэмv
    - Д.Баяр багшийн гэр бүлийнхэнд их баярлалаа. Талийгаач багшийн хойноос ийм сайхан буян хийж хамаг бүтээлийг нь гурван ботиор хэвлүүлэн гаргасан юм. Баяр баг...
    10 years ago
  • "СЭГСГЭР" блог
    Цаг ухрааж дурсахыг хүсэхгүй Цаг урагшлуулж мөрөөдөхийг хүсэхгүй Цаг үргэлж амьдрахыг хүснэ -
    10 years ago
  • СҮХЗОРИГИЙН БЛОГ
    - *Хүнд хагалгааны дараа бээлий болон халаад маскаа тайлах эмч лугааХачин уйтгартай нэгэн хэмийн амьдралаа цөмийг нь хуу...
    11 years ago
  • momotiimee
    ouoool - * Жүжгийн санаагаа хэрхэн олсон тухай * Зохиолынхоо үүдэл санааг бодит амьдралаас үндэслэн олсон юм. Миний ...
    12 years ago
  • Сонгомол шүлгүүд
    Ээж минь найз минь болж... - Энэ амьдралынхаа Эрээн барааныг бодоод Эхнэрээ дахин дахин хайрлана Улайм цайм явдуулдын Уучилшгүйг бодоод Улам, улам хайрлана Эргэлзсэн, буцсан замд Ээж ...
    12 years ago
  • Дараа өдрийн тэмдэглэл
    Тэрслээд ялж буй Би. - Хундага дарс, дэргэдийн анд, дуудах шүлэг ч үгүй Хувь заяаны олон шөнөөр ёслол төгөлдөргүй үхчихээд Хүйтэн уруул дээр минь үнсэхийн төдийд буцаад л амилчихд...
    13 years ago
  • УТГА ЗОXИОЛ
    Зохиолч, орчуулагч Д.Оюунчимэг: Бурханлаг хүн болж төлөвшихөд сонгодог зохиолууд хувь нэмэр оруулна - [image: Баннер] Б.Поттерын “Питер нэрт туулай”, Оскар Уальдын “Аз жаргалтай ханхүү”, Карло Колодийн “Пиноккио” зэрэг дэлхийн 108 сонгодог бүтээлтэй багач...
    14 years ago
  • Цэнхэр сарны гэрэлд
    Үнэн нь аль юм бэ? - Зүүдэлж байхад нэг агшны дотор тавин жил өнгөрч магадгүй... Эртний Хятадын нэгэн түүх байна. Эзэн хааны хүү нас барж байжээ, цорын ганц хүү нь. Амьсгал ху...
    15 years ago
  • ZOSS
    2010 оны 3- сарын шүлгүүд -
    15 years ago
  • Монголын нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар
    О.Дашбалбар : Оюун санааны яруу найраг íîìîîñ - *Омог бардам, зориг төгөлдөр найрагчийн маань хамгийн сүүлд өөрөө эмхэтгэн бэлдэж, дэрэн доороо үлдээсэн энэхүү номын зарим шүлгүүдийг таалан болгооно уу. ...
    17 years ago
  • Уулын боргио
    -
  • харааны шил шиг
    -
  • ART принадлежит народу LENIN
    -
  • amuli.blog.mn/
    -
  • Д.ДАШМӨНХИЙН ХУУДАС
    -
Powered by Blogger.

Бичлэгийн сан

  • ▼  2012 (1)
    • ▼  September (1)
      • БУЯН НҮГЛИЙН ДЭНС
  • ►  2011 (11)
    • ►  March (1)
    • ►  January (10)
  • ►  2010 (18)
    • ►  December (18)

Бичлэгийн ангилал

  • ªã¿¿ëýõ¿é (15)
  • Ø¿ëýã (14)

Followers

Цаг агаарын мэдээ

 
(c) Copyright 2010 Гэрэл гэгээнд тэмүүлэгчдэд зориулав. Designed by Blogspot Templates
Supported by Video Game Music, Website Hosting, VPS Hosting