skip to main | skip to sidebar

Pages

  • Home

Гэрэл гэгээнд тэмүүлэгчдэд зориулав

Миний ертөнцөд зочилсон танд баярлалаа

Friday, December 31, 2010

ЦӨЛ


Хайрлан шаналагчид нүдгүй цөл дэх төөрсөн аянчид юм даа. Үргэлж л аврагдахыг хүснэ. Харамсалтай нь ихэнхид нь тийм аз завшаан тохиодоггүй.
Posted by Ш.Батболд at 10:39 PM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: ªã¿¿ëýõ¿é

ЦӨН


Цөн түрэхэд бодол алсарна. Балчирхан ахуй насаа дурсана. Шөнийн турш орондоо хөрвөөж алсын алсад одохсон хэмээн хүсдэгсэн.
Posted by Ш.Батболд at 10:37 PM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: ªã¿¿ëýõ¿é

АЗ ЖАРГАЛ БА ҮНЭН


Салхинаас түүний тухай муу үг сонсчихоод «Үнэнээ хэлчихгүй дээ» гэж бодогдов. Аз жаргалтай нүд гомдол хорслоор хоромхон зуурт л солигдлоо.
-Үгүй ээ, үгүй… Тэр үнэнээ хэлсэн болж гэм бид хоёр аз жаргалтай байж чадна гэж үү? Үргэлж биш гэхэд үе үе хэлсэн нь санагдаад … Үнэнийг мэдээгүй цагт л аз жаргал байдаг аж. Яагаад гэвэл хүн үнэнд нөлөөлж чадахгүй…
Би яаран хувцаслаж ойр зуурын зүйлээ аваад түүнийг ирэхээс өмнө амжиж явахаар үүдний зүг хандлаа.
Гадаа бороо шивэрч байгаа.
Posted by Ш.Батболд at 10:23 PM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: ªã¿¿ëýõ¿é

Би эрэг налаад...


***
Би эрэг налаад хязгааргүй их усан ширтнэм
Бийрээ дагах зураачийн гар шиг мөнгөлөгхөн бөмбөлгүүд хөлийг минь бүрхэнэ
Алсад цахлайн дуу гэрэлт өнгөөр нэхэн хадаад
Аниргүйг эвдсэн салхин дороос гэзгээ л сүлжих амрагаа сананам

Сар түүний минь нүд шиг гунигаар сэвхдэж
Харцан дороос гэрэлтэхэд хацар ягаарч мэдрэгдэнэ
Саналаа гээд хэний зовлонг хугасалнам билээ
Сайхан гэгч бүгд даахын аргагүй гунигтай ч юм уу?
Posted by Ш.Батболд at 10:14 PM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: Ø¿ëýã

Wednesday, December 29, 2010

Тэсгэлгүй нүд нь хайр нэхэвч...


Тэсгэлгүй нүд нь хайр нэхэвч
Тэвчиж чаддаг түүндээ амьдралаа зориулна
Тэврэлтээс минь зальжин бултавч дэргэдээс минь холдох дургүй
Тэр бүсгүйн сэтгэлээр дүүрэн халуун мөрөөдөл байдгийг мэднэ
Тэнгэр биднийг учруулсан гэж хэн тааралдсанд бардамнанам би...
Posted by Ш.Батболд at 11:01 PM 2 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: Ø¿ëýã

ДӨРӨӨ


Гээгдсэн дөрөө дахиж эзэндээ олддоггүй гэж хаа нэгэнтээ сонссонсон. Үнэн байх аа.
Багадаа би аавынхаа хайртай жийжүү дөрөөний өрөөснийг үдэш хонь хотлуулах хоорондоо гээчихсэн юм. Аавыг сум ороод бүрийгээр ирэхэд зөрж морийг нь унаад урд энгэр дэх хонио наашлуулахаар гарсансан. Морь унавч хөл нь дөрөөндөө хүрэхгүй балчирхан байж дээ.
Хонио хотлуулчихаад морио аргамжихаар эмээлийг нь автал өрөөсөн дөрөө байдаггүй. Сар ч үгүй бүрхэг үдэш таарсан байв.
Өглөө эртхэн босоод үдэш хонь эргүүлсэн газраараа аавынхаа дөрөөг хэчнээн хайгаад ч олсонгүй. Тэр дор нь хүн олоод авчихсан юм уу бүү мэд, яг л усанд хаясан чулуу шиг ор сураггүй болсонсон. Бүр манайхан гэрээрээ зунжингаа хайсан гээч...
Хайртай дөрөөг нь гээлээ гэж аав хатуурхаагүй. Харин би харамсаад хоцров. Тийм уран хийцтэй жийжүү дөрөө дахин бараг л олдохгүй дээ. Олдлоо ч өвөг дээдсээс нь өвлөгдөн ирсэн аавын минь хайртай дөрөөг орлохгүй биз ээ...
Хорвоогийн юм бүхнийг мөнх мэтээр бодож асан хонгорхон насандаа нэг л өдөр аавгүй болов. Гэрийн хоймор эзгүйрч, орох байх газар олдохгүй, орчлонгийн амьдрал биднээс нүүр буруулсан юм шиг санагдаж, хагацлын нулимс хамар шархируулан зөнгөөрөө урсаж байв. Заримдаа хайртэй дөрөөг нь хаячихаагүй бол аав минь ертөнцийн мөнх бусыг ид залуу насандаа үзүүлэхгүй байсан юм шиг санагддагсан.
Хожим оюутан болж, үргэлжлүүлэн амьдрал хөөж хот орон газар суурьшлаа. Нэгэн зуны амралтаараа нутагтаа очихдоо мөнөөх л гээсэн аавынхаа хайртай жийжүү дөрөөг олчихож магадгүй гэж найдан хаясан газраараа өдөржин эрж билээ. Хорин жил гээсэн дөрөөний тухай бодол сэтгэлд тээгдсэн хэрэг. Маргааш өглөө нь олдоогүй юм чинь хорин жилийн дараа яасан ч гэж олдохов дээ...
Тэгээд л насан зүг одсон аавтайгаа дахин хэзээ ч уулзахгүй гэдэгтээ сая нэг итгэж, хэзээ ч халуун ам бүлээрээ цугларахгүй болсныг ойлгосон доо.
Posted by Ш.Батболд at 10:22 PM 1 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: ªã¿¿ëýõ¿é

Friday, December 24, 2010

АРВАНЗУРГААНЫ ДҮГРЭГ САРАН ДОР


Арванзургааны дүгрэг саран
Сэтгэл дүүргэн мандаж байна
Амьдарч яваа минь зол
Бурхан танаа баярланам

Гуниг жаргалаас ангид
Агшин зуур саатах юутай таатай
Арванзургааны дүгрэг саран дор
Амгаланг мэдрэн зогсоод баймаар...
***
Posted by Ш.Батболд at 10:57 PM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: Ø¿ëýã

Wednesday, December 22, 2010

Үг дуугүй байх чинь...


Үг дуугүй байх чинь таалагдаж байна
Сэтгэл минь сэмэрч, зүрх минь өвдөж
Шархтай амьтан мэт тарчлан
Шаналж байгаа ч таалагдаж байна

Ихэмсэг бардам байгаа чинь таалагдаж байна
Цээж минь хөндүүрлэн, ухаан минь уймарч
Газрын хаа нэгтээ алс одмоор
Ганихарч байгаа ч таалагдаж байна

Удахгүй ирэх жаргалтай өдрүүдийн төлөө гэж
Улам улам бодож байгаа тул тайлагдаж байна
Posted by Ш.Батболд at 2:30 AM 2 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: Ø¿ëýã

Tuesday, December 21, 2010

ШАЛТГААН


1
Зовлон үүсэх шалтгаан мөн ч олон юм даа. Хайртай гээд ирэх хүнээ хайрлахгүй мөртлөө өөрийг нь хайрладаггүй хүний араас хөл алдан гүйгээд л… Хайртай гээд ирсэн хүнээ л хайрладаг бол хүмүүний зовлон жаахан ч гэсэн нимгэн байхсан.

2
Ихэнх хүмүүс өнгөрсөн сайхан дурсамжийн төлөө юугаа ч өгөхөөс буцахааргүй юм. Гэтэл дурсамж гэгч баяр баясгалангаас илүү гуниг зовлон бэлэглэгч шүү дээ. Зовлон үүсэх шалтгаан үүнд ч байж магадгүй.

3
Зовлон гэж юу вэ? Зовлоо гэж бодоход л зовлон даагддаггүй юм билээ.
Posted by Ш.Батболд at 11:41 PM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: ªã¿¿ëýõ¿é

МЭЛХИЙ


Намгийн мэлхий вааглах дуртай байдаг даа. Харин цэнгэг усанд хөвөгч загас огт дуугардаггүй. Хүмүүсийн араншин ч үүнтэй адил юм даа. Аль чадахгүй, мэдэхгүй нь цээжээ дэлдэн хашгирч, агуу хүмүүс хаа нэгтээ нам гүмхэн амьдраад л…
Posted by Ш.Батболд at 10:46 PM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: ªã¿¿ëýõ¿é

ШАТ


Сайн сайхныг хүртэл өндрөөс өндөр шат байдаг байх. Тэр шат сэрэмжтэй явахгүй болж гэм хальтиргаатай, хальтирч хэмээн дахиад л бүхнийг эхнээсээ эхэлдэг болов уу.
Аз жаргал болоод гуниг зовлон ч үүнтэй адил юм уу даа.
Өндөр дээр гарлаа хэмээн баярлах тэрхэн хормоос дахиад л доошоо бууж бухимдана. Дээшээ, доошоо…, дээшээ доошоо… Бүхий л юм цаг зуурын гэдэгт одоо л үнэмшиж эхэлж байна даа. Залгаад бодохуй Сизифийн домог, Альбэр Камюгийн гунигт амьдрал санаанд орно.
Posted by Ш.Батболд at 10:44 PM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: ªã¿¿ëýõ¿é

АНДЫН ЗАХИАС


Өөртөө итгэсэн хүнд итгэ. Өөрийгөө хайрласан хүнийг л хайрла гэж нэгэн анд минь захив. Андынхаа үгийг эргэцүүлээд үнэхээр өөртөө итгэдэггүй, өөрийгөө хайрладаггүй хүмүүс л бусдын амьдралыг үнэгүйдүүлж байдаг юм шиг санагдав.
Posted by Ш.Батболд at 10:39 PM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: ªã¿¿ëýõ¿é

ГАЛТ ТЭРЭГ


Амралтаараа нар салхинд гарч хэд хонодог авга ахынх маань төмөр зам дагуу боловч ойр хавьдаа галт тэрэгний зогсоолгүй газар зусдаг юм. Би гэдэг хүн өглөө босоод ойр хавиар тэнэчихнэ. Нэгэн өглөө төмөр зам даган алхаж яваад үл таних хүнтэй таарав.
-Галт тэрэг зогсохыг хүлээж байна аа. Уг нь энд зогсдоггүй л дээ. Гэхдээ яаж мэдэхэв... гэхэд нь тэр хүний тухай олонтаа сонссоноо гэнэтхэн санав. Тэгээд хэлэх үг олдохгүй болохоор нь дэмий л
-Зогсох байлгүй дээ...гэчихэв. “Солиотой” хүн санаанд оромгүй гунигтайгаар
-Магадгүй ээ...хэмээснээ над руу дөхөж ирээд
-Та бас л хүлээгээ юу гэв.
-Үгүй дээ, зугаалга маань өнөөдөр ингэж таарлаа. Одоо ингээд аяллаа үргэлжлүүлье дээ гэтэл тэр хүн “Тэг дээ” гэх шиг харцаараа үдэн хоцорлоо.
Замын турш хачин хүний тухай бодол тархинаас гарсангүй. Хэзээ энд зогсохыг нь үл мэдэх галт тэрэгний цуваа хачин хүний хажуугаар хоёронтоо жирэлзэн өнгөрөв.
Гэнэтхэн надад “энд нээрээ галт тэрэг зогсчих юм биш байгаа” гэх бодол төрлөө. Амьдрал болзолгүй шүү дээ.
Posted by Ш.Батболд at 4:45 AM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: ªã¿¿ëýõ¿é

Зовлонд шандахдаа...


Зовлонд шандахдаа ааль ялдамхан амрагтай гэж бодон
Зоргол нүдэндээ итгэл тээж зорьдогсон
Туулайн бөөр модны нөмөрт суугаа юм шиг
Нэг л их дулаахан хайр гийсэн нүдтэйсэн

Тунирхаж эрхэлсээр мөрөөдлөө ч хуваалцаагүй явтал
Тэр их хүслийн минь эзэн бид хоёрыг
Тэнгэр төөрүүлчихэв үү?

Нүүр нүдгүй цас шуурсан шөнөөр санаа алдаад л
Нүүж яваа айл шиг сэтгэл сэмрээд л ...
Posted by Ш.Батболд at 2:21 AM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: Ø¿ëýã

Гуниг минь...


Гуниг минь, уйт алаг нүдэн минь
Гол мөрөн минь, амьдрал минь
Цэцэг минь, намрын өнчин төгөл минь
Цэгцгүй шүлэг минь, итгэл минь

Бүлээхэн салхи минь, нулимс минь
Бүүр эртийн танил эгшиглэнт аялгуу минь
Асгарсан цэнхэр үдэш минь, зовлон минь
Алдаа нь хүртэл дотнохон эрх бүжинхэн минь

Шувуухай минь, гүнж минь
Шуугиант өдөр хоногууд минь, охин хонгор минь
Наран минь, гоо төгөлдөр үзэсгэлэнт минь
Намуухан борооны тунгалаг дусал минь

Бурхан минь, өдрийн ганц од минь
Буцах жим минь, амьдрал минь
Саран минь, санаа алдалт минь
Сархад минь, алдаа оноо минь

Би чиний зүг учрал зөгнөж нүүсэн
Бидэн хоёр ингэж эсрэг зүг нислээ
Posted by Ш.Батболд at 2:15 AM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: Ø¿ëýã

Сэтгэл минь тэртээд...


Сэтгэл минь тэртээд
Сэмрэх нь энд
Уйлмаар байвч
Нулимс гарахгүй

Ирэх үгүйг нь
Хэлэх аргагүй ээ
Гомдоож цөхөөсөндөө
Гомдож цөхөрнө

Үнсэлт нь санагдахад
Уруул чийгтэй
Үнэт эрдэнээ гээсэндээ
Үгүйлэн шатна...

Тэврэхийг хүслээ ч
Зүүд эргэхгүй
Тэмдэгрэх үүрийг угтан
Нойр хулжаастай
Posted by Ш.Батболд at 2:02 AM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: Ø¿ëýã

ХАНАНЫ ХОЁР ТАЛД


Би түүндээ очиж чадахгүй байна. Түүнийг хамгийн сүүлд харснаас хойш дөрвөн сар өнгөрчээ. Санаандгүй гудамжинд явж байгаад харчихсан хэрэг. Уг нь түүнийг харчих газар бол хоёрын зэрэг бий л дээ. Даанч би өөрөө тийшээ очихгүй байгаа юм. Өөр бас түүний очдог газар нэг бий. Тэнд бол харин би хэд хэд очсон. Гэвч түүнийгээ хараагүй. Өөрөөр хэлбэл тэр миний очсон өдрүүдэд ирээгүй юм. Тэгээд л би гэдэг хүн түүнийг санасан хэвээрээ, харахсан, уулзахсан гэж хэчнээн хүсэвч өөрийгөө хорьсоор хотоос зайдуу хөлсний байшингийнхаа өрөөнд бичиг цаастай нөхөрлөн сууна.
Энэ дөрвөн сар гаруйн хугацааны бараг л гурван сарыг би өөр хотод өнгөрөөсөн. Тэр ч үүнийг мэдэж байгаа. Одоо ч намайг үзэгдэхгүй болохоор тэндээсээ ирээгүй л гэж бодож байгаа байх. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд тэр бид хоёр хэзээ ч уулзаж байгаагүй.
“Яасан хачин нөхөр вэ” гэж зарим хүн бодох л байх. Гэхдээ хүнд үе үе өөрөө ч ойлгомгүй хачин сэдлүүд төрдөг шүү дээ. Надад ч бас энэ тохиосон хэрэг.
Анх би түүнийг ангийнх нь бүсгүйн гэрт гэрэл зургийн цомгоос харсан юм. Ангиараа авахуулсан зураг дээрх гунигтай, нэг их холыг мөрөөдсөн, гэхдээ жаахаан охин мэт бүсгүй миний нүдэнд шууд л тусав. Зургийн эзнээс “Үүнийг хэн гэдэг вэ, ямархуу бүсгүй бол” гэж асуугаад л өнгөрсөн. Хожим өөрийг нь хараад “Ямар урт үстэй бүсгүй вэ” гэж бодож билээ. Түүнээс хойш энд тэнд харсаар яваад дурлаж, улмаар хайрладаг болчихсон юм.
Нэгэн газар бид хоёр үе үе тааралдах болов. Гэхдээ мэдээж тэр намайг танихгүй /Бас ч тэгж хэлж болохгүй юм байна. Ер нь бие биеэ мэддэг. Албан ёсоор танилцаагүй тийм хүмүүс байдаг шүү дээ/. Заримдаа би зөвхөн түүнийг л харах гэж тэр газар очдог. Хааяа харц тулгарна. Хэн хэн маань хачин их тэвдэж ичнэ. Өөр гэвэл би түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй мөртлөө байн байн зүүдлээд байгаа юм. Сонин шүү, тэгэхлээр л бид хоёрын хооронд үл мэдэгдэх нууц холбоо байна гэсэн үг. Би бол түүнийг надад бас л хайртай болчихоод яваа юм байна гэж бодоод байгаа юм. Ер нь тиймэрхүү шинжүүд надад нэг бус удаа ажиглагдсан л даа. Санаа дагаад тэгж санагдсан ч байж магадгүй.
Ерөөсөө надад шаналан болж ирснээ өөрөө ч мэдээгүй байж болох шүү дээ.
Posted by Ш.Батболд at 1:55 AM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: ªã¿¿ëýõ¿é

ҮҮРД


 Бие биеэ түшиж ургасан цагаан уул цэцэг билээ чи бид хоёр. Зовлон жаргалын алинд ч өөд өөдөөсөө өндөлзөн тэмүүлэх өнө мөнхийн хэлхээ үүрд биднийг холбосон болохоор үхэлгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцэг болсон юм чи бид хоёр.
 Өвөр биеэрээ залгаж заяасан уулсын дундах уул билээ чи бид хоёр. Нартай, сартай, салхи шуургатайд ч бие биеэ нөмөрлөх ертөнцийн тавилан үүрд биднийг холбосон болохоор ерөөл учралаар элэг дордоохгүй үнэнч уул болсон юм чи бид хоёр.
 Хаа холоос тэмүүлсээр бэлчир нийлсэн гол мөрөн билээ чи бид хоёр. Хатууг зөөллөн өдөр шөнөгүй урсаж энэ амьдралаа тэтгэх бурханы таалал үүрд биднийг холбосон болохоор хамгийн эх гол мөрөн болсон юм чи бид хоёр.
Posted by Ш.Батболд at 1:46 AM 0 comments Email This BlogThis! Share to X Share to Facebook
Labels: ªã¿¿ëýõ¿é
Newer Posts Home
Subscribe to: Posts (Atom)

Нэрийн хуудас

My photo
Ш.Батболд
View my complete profile

Миний ном

Миний ном
ГЭРЭЛТ ЦОХЫН ЭРЭЛ

Элгэн садангууд

  • Biirbeh.MN by Bataka
    Н.Ачиймаа : Хайр бус үзэл бодолд удирдуулагсад хөөрхий - Ойлгохийг бус үгүйсгэхийг эрхэмлэгчид хөөрхий Ойртохыг бус холдохийг хүсэмжлэгчид хөөрхий Энд бус хаа нэгтээ байгсад хөөрхий Итгэл бус үнэмшлээрээ явагса...
    2 days ago
  • Уран Зохиол - Literature
    2020 World Photography Awards Book (PDF) - Орчин цагийн хамгийн шилдэг гэрэл зургуудыг сонирхож байвал “The Sony World Photography Awards 2020” хэмээх номыг танд санал болгож байна. Энгийн үед $90 а...
    4 years ago
  • Тагтан дээрх баллад
    - Энэ өдрүүдийн Илбэч саарал төрхөн цаанаас Ирээдүй нууцлаг дүрээр шагалзаж буйг... Инээмсэглэсэн уруулын хэлбэр, урсгасан нулимсны мөр, Энэ үгсийг бичиж сууг...
    7 years ago
  • Амьдрах сайхан...
    Монгол дахь gaṇeśa-ын transmission - *Бэсүд Пэрэнлэйн Нямочир (1972-2016) бол маш өндөр түвшний судлаач байлаа. Энд нийтэд хэвлэгдээгүй нэг өгүүллийг нь толилуулъя. Цогдагмарбо буюу Ганеш бол...
    8 years ago
  • Монголын түүхийн гайхамшигт агшинуудаас...
    Шашин ба сүнслэг оршихуйн ялгаа - Шашин ба Сүнслэг оршихуйн 7 ялгаа. By Dejan Davchevski Ихэнх хүмүүс Сүнслэг оршихуйг Шашинтай эсвэл нууцлаг, ер бусын зүйл гэж андуурдаг. Зарим нь үүнийг б...
    8 years ago
  • SHUUDSHUUD & ART
    ДЖИТАЛ АРТ - ЗУРААЧ: .Э.Батзаяа 2015 он
    9 years ago
  • SORONZON
    Үрт амьтан - Энэ зураг миний компьютерийн дэлгэц дээр байдаг юм. Энэ зургийг харах тоолондоо би хорвоогийн бүх бодгаль, үрт амьтны сэтгэл адил байдаг юм ба...
    10 years ago
  • I'm moving...
    НАМРЫН ОЙД - Моддын сиймхийгээр нарны туяа Шидэт таяг мэт гэрэлтэхүй... Ойн цоорхойд Намар айлчилжээ. Өглөөний тэнгэр адил Өвсний үзүүр шаргалтаж Өнгө ...
    10 years ago
  • Хvн Сударын Шогла Дэлгэмv
    - Д.Баяр багшийн гэр бүлийнхэнд их баярлалаа. Талийгаач багшийн хойноос ийм сайхан буян хийж хамаг бүтээлийг нь гурван ботиор хэвлүүлэн гаргасан юм. Баяр баг...
    10 years ago
  • "СЭГСГЭР" блог
    Цаг ухрааж дурсахыг хүсэхгүй Цаг урагшлуулж мөрөөдөхийг хүсэхгүй Цаг үргэлж амьдрахыг хүснэ -
    10 years ago
  • СҮХЗОРИГИЙН БЛОГ
    - *Хүнд хагалгааны дараа бээлий болон халаад маскаа тайлах эмч лугааХачин уйтгартай нэгэн хэмийн амьдралаа цөмийг нь хуу...
    11 years ago
  • momotiimee
    ouoool - * Жүжгийн санаагаа хэрхэн олсон тухай * Зохиолынхоо үүдэл санааг бодит амьдралаас үндэслэн олсон юм. Миний ...
    12 years ago
  • Сонгомол шүлгүүд
    Ээж минь найз минь болж... - Энэ амьдралынхаа Эрээн барааныг бодоод Эхнэрээ дахин дахин хайрлана Улайм цайм явдуулдын Уучилшгүйг бодоод Улам, улам хайрлана Эргэлзсэн, буцсан замд Ээж ...
    12 years ago
  • Дараа өдрийн тэмдэглэл
    Тэрслээд ялж буй Би. - Хундага дарс, дэргэдийн анд, дуудах шүлэг ч үгүй Хувь заяаны олон шөнөөр ёслол төгөлдөргүй үхчихээд Хүйтэн уруул дээр минь үнсэхийн төдийд буцаад л амилчихд...
    13 years ago
  • УТГА ЗОXИОЛ
    Зохиолч, орчуулагч Д.Оюунчимэг: Бурханлаг хүн болж төлөвшихөд сонгодог зохиолууд хувь нэмэр оруулна - [image: Баннер] Б.Поттерын “Питер нэрт туулай”, Оскар Уальдын “Аз жаргалтай ханхүү”, Карло Колодийн “Пиноккио” зэрэг дэлхийн 108 сонгодог бүтээлтэй багач...
    14 years ago
  • Цэнхэр сарны гэрэлд
    Үнэн нь аль юм бэ? - Зүүдэлж байхад нэг агшны дотор тавин жил өнгөрч магадгүй... Эртний Хятадын нэгэн түүх байна. Эзэн хааны хүү нас барж байжээ, цорын ганц хүү нь. Амьсгал ху...
    15 years ago
  • ZOSS
    2010 оны 3- сарын шүлгүүд -
    15 years ago
  • Монголын нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар
    О.Дашбалбар : Оюун санааны яруу найраг íîìîîñ - *Омог бардам, зориг төгөлдөр найрагчийн маань хамгийн сүүлд өөрөө эмхэтгэн бэлдэж, дэрэн доороо үлдээсэн энэхүү номын зарим шүлгүүдийг таалан болгооно уу. ...
    17 years ago
  • Уулын боргио
    -
  • харааны шил шиг
    -
  • ART принадлежит народу LENIN
    -
  • amuli.blog.mn/
    -
  • Д.ДАШМӨНХИЙН ХУУДАС
    -
Powered by Blogger.

Бичлэгийн сан

  • ►  2012 (1)
    • ►  September (1)
  • ►  2011 (11)
    • ►  March (1)
    • ►  January (10)
  • ▼  2010 (18)
    • ▼  December (18)
      • ЦӨЛ
      • ЦӨН
      • АЗ ЖАРГАЛ БА ҮНЭН
      • Би эрэг налаад...
      • Тэсгэлгүй нүд нь хайр нэхэвч...
      • ДӨРӨӨ
      • АРВАНЗУРГААНЫ ДҮГРЭГ САРАН ДОР
      • Үг дуугүй байх чинь...
      • ШАЛТГААН
      • МЭЛХИЙ
      • ШАТ
      • АНДЫН ЗАХИАС
      • ГАЛТ ТЭРЭГ
      • Зовлонд шандахдаа...
      • Гуниг минь...
      • Сэтгэл минь тэртээд...
      • ХАНАНЫ ХОЁР ТАЛД
      • ҮҮРД

Бичлэгийн ангилал

  • ªã¿¿ëýõ¿é (15)
  • Ø¿ëýã (14)

Followers

Цаг агаарын мэдээ

 
(c) Copyright 2010 Гэрэл гэгээнд тэмүүлэгчдэд зориулав. Designed by Blogspot Templates
Supported by Video Game Music, Website Hosting, VPS Hosting